​ Монголд бэлтгэл хийсэн Малайзын жүдоч Далайн орнуудын наадмаас алтан медаль хүртжээ

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Монголд нэг сарын эрчимтэй бэлтгэл хийсэн Малайзын жүдоч Амир Даниел Абдул Мажид Тайландад болсон Далайн орнуудын наадмын 81 кг-ын жинд түрүүлжээ. Тэрбээр далайн орнуудын наадамд Малайзын жүдогийн 44 жил тасарсан алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн байна.   

“Өмнөх хоёр наадмаас би хүрэл медаль авсан болохоор энэ удаад алтан медаль авахыг зорьсон. Шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгч, 44 жилийн дараа Малайзын жүдо дахин алтан медаль хүртсэнд би баяртай байна. Энэ нь бол надад болон манай багийн хувьд маш чухал" гэж тэрбээр тэмцээний дараа өгсөн ярилцлагдаа хэлсэн байна.

Амир Даниэль алтан медаль авах зорилгодоо хүрэхийн тулд жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Монгол Улсад нэг сар эрчимтэй бэлтгэл хийжээ. Энэ хооронд эцэг нь нас барж, амьдралд нь хүнд гарз тохиолдсон ч тэрбээр сэтгэлээ хатамжлан бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр эцэст нь 44 жил тасарсан алтан медалийн буухиаг үргэлжлүүлсэн байна.

Тиймээс алтан медалиа аавдаа зориулсан байна. "Би энэ алтан медалийг талийгаач аавтайгаа хуваалцахыг хүсч байна, учир нь тэр миний жүдогийн бэлтгэлд үргэлж анхаарал хандуулдаг байсан. Тэр намайг таван настай байхад жүдо бөхөөр хичээлүүлж, үргэлж дэмжиж ирсэн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч байсан” гэж тэрбээр өгүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна