ОУХМ О.Уранбаяр ОУЖБХ-ны "Ippon of the year" шагналд нэр дэвшлээ

Х.Батсайхан
2 цаг 4 минутын өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос тухайн жилд хамгийн уран мэхээр өрсөлдөгчөө ялсан тамирчинд олгодог "Ippon of the year" шагналд ОУХМ О.Уранбаяр Японы тамирчин Танака Юудайг Улаанбаатарын Их дуулга тэмцээний финалд ялсан барилдаанаараа нэр дэвшжээ.  

Нэр дэвшсэн шилдэг гүйцэтгэлийг холбооны цахим хуудас санал асуулга явуулж шийддэг. Энэ жил уг төрөлд 18 тамирчин мэхний шилдэг гүйцэтгэлээрээ шалгаран өрсөлдөж байна. Найман номинацид шалгарсан шилдгүүдийн шагналыг ирэх хоёрдугаар сард болох Парисын Их Дуулгын үеэр гардуулах юм байна. 

Дашрамд, О.Уранбаяр Танака Юудайг Улаанбаатар Их Дуулгад ялж түрүүлснээс гадна Токиогийн Их Дуулгад мөн төстэй байдлаар ялж, хүрэл медаль хүртсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна