HLTV.ORG: "The MongolZ" баг М.Азбаяр "Senzu"-г авах хүсэлтэй багуудаас санал сонсож эхэлжээ

Zuv.mn
20 цаг 57 минутын өмнө

"The MongolZ" хэдэн сарын өмнө сэлгээнд шилжсэн тоглогч М.Азбаяр "Senzu"-г авах хүсэлтэй багуудаас санал сонсож эхэлсэн талаар HLTV.ORG цахим хуудас мэдээллээ.

Тус байгууллагад эх сурвалжийн өгсөн мэдээллээр, багийн удирдлагууд энэ асуудлаар ULTI агентлагтай хамтран ажиллахаар болсон байна.

М.Азбаяр "Senzu" өөрөө олон улсын багт очих хүсэлтэй. Мөн саяхан HLTV байгууллагаас гаргасан чансаанд дэлхийн шилдэг 20 тоглогчийн 13 дугаарт бичигдсэн тул шинэ бага олоход зовох юмгүй гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна