Энэ сарын 04-ны өдөр Дарь эхэд нэг гэр бүлийн гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн талаар сошиал орчинд маш олон мэдээлэл хөвөрч байна.
Талийгаачийн нөхөр манай сайтын редакцид хандан өөрт нь хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хэрэгтэй байгааг хэлсэн ба зарим зүйлс дээр өөрийн байр суурийг хүргэхийг хүссэн юм.
Бид түүний хүсэлтийн дагуу зөвшөөрөлтэйгөөр тухайн ярилцлагыг нийтэлсэн болно.
Талийгаачийн нөхөр П.Сувданхуяг: "Би гэрийнхээ хаалгыг дэлгээд харахад л манайд тийм аймшигтай аллага болчихсон байсан. Миний эхнэрийг хөнөөгөөд гэдсэн дэх хүүхдийг минь гаргаад тавьчихсан байсан. Бас миний дөрвөн настай охиныг олон удаа мэс хэрэглэн амийг нь бүрэлгэсэн байсан. Би тийм аймшигтай зүйлийг кинон дээрээс л харж байсан.
Зүв зүгээр сайхан байсан гэр бүлийг ингээд л хэн нь мэдэгдэхгүй нэг хүн байхгүй болгочихлоо шүү дээ.
Сошиалд олон мэдээлэл явж байна лээ. Нотлох баримтгүй олон асуудал байхад хүний зовлонгоор битгий ийм зүйл хйигээч ээ л гэж ард түмнээсээ гуймаар байна. Би цэргийн сургууль төгссөн хүн тулдаа сэтгэл зүйгээ барьж байна. Сэтгэлээ барихыг маш их хичээж байна.
Би сэтгэлээр унаад уйлаад байвал амьд үлдсэн гурван настай охин минь яах юм бэ. Би л тэвчээртэй байх хэрэгтэй шүү дээ. Би зүгээр л амьдралын төлөө явж байгаад ийм зүйл болчихлоо шүү дээ.
Цагдаа нар хэрэгтнийг шуурхай илрүүлж барьсан. Одоо тэд ажлаа хийнэ. Тэр хэрэгтэн сэтгэцийн өвчтэй гэдгийг өмнө нь эгч нь надад хэлж байсан. Гэхдээ тийм хүмүүсээ байх ёстой газарт нь байлгаж болдоггүй юм уу.
Би одоо охиныхоо төлөө л явна. Гурван настай охин маань үхээд сэхлээ шүү дээ. Маш хүнд хагалгааг дааж давж гарлаа шүү дээ. Гэхдээ хүүхэд маань мөдхөн буцаад эрүүл болоод босоод ирнэ гэж байхгүй шүү дээ.
Би талийгаач охиныхоо диваажинд хүрэх замыг нулимсан далай болгомооргүй байна. Одоо надад өмгөөлөгч л хэрэгтэй байна. Өмгөөлөгч аваад тэр алуурчинд би өгөх ёстой ялын дээд хэмжээг өгтөл нь явна. Надад одоо бууж өгөх эрх байхгүй. Би эцсээ хүртэл явна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.10
Сэтгэцийн өвчтэй гэдгээр урд нь хүн алсан хүнийг СЭМҮТ эмнэлэгээс чөлөөлж болдог журам хууль байна уу? Ийм хүнээ хяналтандаа цагдаа харгалзагчтай гадаад оронд насаараа харгалзуулдаг гэдэг.Монголд бүх юм нь хачин.Хүүхдийг гэдэснээс гаргадаг ямар аймаар юм бэ? Ийм хүмүүс ээ унтуулдаг хуультай болооч ээ.
Хариулах66.181.185.202
аймшиг
Хариулах66.181.191.124
Hereg huleeh chadvargui hereg hiih chadvartai huniig emneleg asran hamgaalagch 2 hoorondoo huleeltsej gariin useg zurdag l bgaa shuu hen huleej avsan ter ni ene hergiin hariutslagiig huleeh yostoi. Hunii amidral hunii ami unetei shuu emneleg duraar ni gargasan bol ter gargah shiid gargasan emch. Huleej avsan bol ar fer ni zaaval davhar hohirliig ni baragduulj uguh yostou. Hereg huleeh chadvargui ch yliin deed hemjeeg uguh yosyoi hereg huleeh chadvargui gesen onoshoor dalimduulj yl zavshdag baidal uusvel yana. Huulindaa tusga
Хариулах