УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Бизнес эрхлэгчиддээ, татвар төлөгчиддөө, Аж ахуйн нэгжүүддээ хэзээ хайртай болох вэ. Засгийн газрынхаан, эрх баригч МАН-хаан…. Аж ахуйн нэгжүүд чинь байдгаа барж байна шүү дээ. Бүх төрлийн татвар, торгууль шимтгэлээс гадна торгууль төлнө, алданги төлнө. Жоохон илүү гараад урамшуулал, хоол, унааны мөнгө ажилчиддаа олговол тэндээс бас нийгмийн даатгалын шимтгэл авна. Бусдаар гүйцэлдүүлсэн нэг удаагийн ажил үйлчилгээнийх нь төлбөрөөс нь бас нийгмийн даатгалын шимтгэл авна.
2 сая төгрөгийн татварын зөрчил илэрхэд л зөрчлийн хэрэг нээнэ, торгоно.
Бүх төрлийн татвар, шимтгэл, торгууль, алданги нэрээр хуу хамна, төлж чадахгүй, өгч чадахгүй байвал хорь гучин мянгаар нь аж ахуйн нэгжүүдийнхээ дансыг хаана, орж ирсэн орлогоос нь хүчээр татаж авна.
Тэгсэнээ өөрсдөө дэлхийн хамгийн үнэтэй Дубай хотруу хаанахын, хэний зардлаар явж байгаагаа ч ойлгохоо, мэдэхээ байтлаа задарсан бүх дарга нь шинэ оноо гаргах гээд яваад өгнө. Гэтэл ажил олгогчид нь ажуйн нэгжүүд нь татвар, шимтгэл, торгуульд сэгсрүүлж, ажил олгогч захиралд нь хэрэг нээлгүүлж, хилийн хориг тавиулж, хорьж цагддаг байх жишээтэй.
МАН 2016 онд Засгийн эрх авахдаа нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж байсан бол түүнээс хойш 10 төрлийн татвар нэмлээ.
Иргэдийн бодит орлого, амьдралын чанар энэ хэвээрээ нэмэгдсэн үү гэвэл үгүй.
Сүүлийн 10н жилд эдийн засгийн талаар ярьсан сайхан яриунууд чинь үр дүн нь тэг, үйл хөдлөл үргэлж нь эсрэг байгаад байна.
Хаасан, боосон, боомилсон, нэмсэн, торгосон, ялласан, хясан боогдуулсан 10н жилд төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд улам данхайж ДНБ-нхаа 74% үйлдвэрлэдэг болсон байна.
Дагдангын эхнэрийн таргалсан, Цэрмээгийн турсан гэдэг шиг төр болон төрийн өмчит ххк-уудын таргалж данхайсан хувийн хэвшил нь турсан тийм л 10 жил байсан байна.
Төсвийн зарлага cүүлийн онд 6 дахин нэмэгдсэн бол зөвхөн сүүлийн 6н жил 2021,2022,2023,2024,2024,2026 онуудад нийлээд 168 ихд 850 тэрбум 129 сая төгрөг. Энэ их мөнгөөр үрэн таран хийж байж асуудлыг нь шийдсэн салбар нэг ч алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна