Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цаг тахлын дэгдэлтийн оргил үе өнгөрсөн ч улс орнуудад асар том сургамж өгсөн тул бэлэн байдлаа дээшлүүлэх, хариу арга хэмжээ авах чадамжаа сайжруулах чиглэлд ажилласаар байгаа билээ.
Манай улсад ч “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” хэрэгжүүлж, 2025 онд хаалтаа хийсэн.
Төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн чадамхийг бэхжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалжаар хангах зэрэг ажлыг зохион байгуулсан байдаг.
Тэгвэл уг төслийн 2024 оны буюу С.Энхболдыг даргалж байх үеийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Аудитын тайлан “Хязгаарлалттай” буюу зөрчилтэй гарчээ.

Гарсан зөрчлүүдийг жагсаавал,
-Бэлтгэн нийлүүлэгчдийн төлбөр тооцооны үлдэгдэл 6,704,657,600 төгрөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулалгүй тайлагнасан,
-Төслийг хэрэгжвүүлэх хугацаанд авсан нийт зээл ашиглалтын тооцоо 226 тэрбум, 404 сая, 861 мянган төгрөгийг жилийн эцэст Сангийн яамтай тооцоо нийлж баталгаажуулаагүй,
-Тайлант онд /2024/ худалдан авах ажиллагааны баталсан төлөвлөгөөнд тусгаагүй “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 135 сая төгрөгөөр зохион байгуулсан байна.
Дээрх үйлдлээрээ Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчжээ.
Түүнчлэн, төслийн хүрээнд 15 тэрбум, 652 сая, 452 мянга, 500 төгрөгөөр 75 ширхэг түргэн тусламжийн автомашиныг 17 аймгийн 69 суманд хуваарилсан ч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгон зэрэг Эрүүл мэндийн төвүүдэд олгогдох ёстой таван автомашины тушаал гараагүй байжээ.
Энэхүү төсөл хэрэгжүүлэх шаардлагатай төсөл мөн боловч төсвөөс гадна Дэлхийн банк зэрэг донор байгууллагаас авсан их хэмжээний 50.7 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлсэн, эргээд төлөх зээлээр санхүүжүүлсэн тул санхүүгийн асуудалд хуулийн дагуу ажиллах ёстой байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.69
Улсыг хохиролгүй болгох ажил хийх хэрэгтэй!!!!
Хариулах