ШУУД: Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

16 настай Ч.Ш охины амийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж, Х.Энхсайхан, тэдэнтэй хамсаатан байж болзошгүй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Соигинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.

Прокуророос тухайн хэрэгт Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1, 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэсэн ч  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан байдаг. Улмаар мөрдөн байгууллагаас хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлээд байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна