Байшин сууцаа бүрэн дулаасан 3100 айлыг хийн халаалтын системд шилжүүлж байна

Zuv.mn
1 цаг 56 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн дулаалгад хамрагдсан айл өрхүүд хийн түлшний зуухаа ашиглаж эхэллээ. Өдөр шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж унтардаг ухаалаг энэхүү хийн зуухыг Чингэлтэй дүүргийн 3100 гаруй айл өрхөд суурилуулж байна.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран иргэдийг хийн түлшний зуухыг аюулгүй, зөв ашиглах мэдлэгээр хангах зорилгоор аюулгүй ажиллагааны зөвлөгөө, хэрэглээний сургалтыг тогтмол зохион байгуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна