Улаанбаатар хотод 5 км-ын наана, цаана амьдрал ГАЗАР, ТЭНГЭР шиг ялгаатай байна

Т.Отгонсувд
2 цаг 5 минутын өмнө

Шинэ он гарсан ч шинэ улс болсонгүй баяр ёслол дуусч хуучин асуудлуудтайгаа нүүр тулж байна.

2025 онд ҮСХ-с улаанбаатар хотын хүн амьжиргааны доод түвшинг 495 мянган төгрөг гэж тогтоосон. Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн тодорхойлно" гэж заасан байдаг. Тэгвэл Улсын нийслэл улаанбаатар хотын төв талбайгаас урагшаа хойшоо хоёр тийш хоёроос гурван км зайд иргэдийн амьжиргааны түвшин ямар байгааг тодруулан хүргэе.

Байршил: Долоон буудал 

Иргэн Н "Өнөөдөр иргэдийн амьжиргааны түвшин ямар байгааг гэр хорооллын захын дэлгүүр лүү ороход мэднэ. Тэнд өрийн дэвтэр гэж зузаан дэвтэр, талласан талх байгаа. 

ҮСХ иргэдийнхээ цалин орлогыг ч зөв тодорхойлж чаддаггүй. Тэр хүмүүс бидний төлөө зөв судалгаа хийдэг гэдэгт итгэл муутай байдаг. 

Ард түмэн нь өлмөн зэлмэн, өнөө маргаашаа аргацаасан байхад улс төрчид дуртай. Яагаад гэвэл хэдхэн цаас, тавгийн боовоор сонгуулиа худалдаж авахын тулд. 

Баян ядуугийн зааг асар их болж байна" гэв. 

Нэг хотын 5 км зайд амьдрал алга тэнгэр шиг өөр байна. Нэг улсын нэг нийгэмд амьдарч байгаа иргэдийн амьдрал, хүсэл мөрөөдөл газар тэнгэр шиг болж зааг үүсчээ.

Зарим УИХ-ын гишүүд нь талх сүүнийхээ ч үнийг мэдэхгүй, Ерөнхий сайд нь ямар ч зарлагагүй, өр ширгүй аж төрж байхад зарим иргэд талхаа хувааж авч, өнөө маргаашийн түлш түлээндээ санаа зовж, зээлээс зээлийн хооронд туйлдаж байна.

Засгийн газрын танилцуулж буй эдийн засгийн өсөлт, инфляцийн бууралт өрх гэрийн хаалгаар орж, иргэндээ хүрч мэдэгдэхгүй Монгол улсын баян ядуугийн зааг улам холдож байна.

ҮСХ-оос гаргадаг амьжиргааны доод түвшин бол Засгийн газрын үүрэх ёстой ачаа, хийх ёстой ажлыг тогтоож, иргэдийн амьдрал ирэх жил сайжрах уу үгүй юу, хэр зэрэг сайжрах юм бэ гэдгийг шийдэх маш чухал үүрэгтэй тоо байдаг.

Тэгвэл ҮСХ амьжиргааны баталгаажих доод түвшинг инфляциас хэлэхэд ичмээр хэмжээгээр л давуулж, нарийн тооцож үзвэл бараг нэмэхгүй явж ирлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна