АНУ-ын эрх баригчид Ирантай бизнес хийсэн гэдэг шалтгаанаар улсад нь 25 хувийн гаалийн татвар ногдуулбал хариуг нь хатуу барина гэдгээ Бээжин эрс мэдэгдлээ. Тус улсын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин ТАСС агентлагийн сурвалжлагчид дээрх байр суурийг илэрхийлжээ.
“Татварын дайнд ялагч байдаггүй. АНУ хэрвээ татвар тавибал бид хууль ёсны ашиг сонирхлоо хатуу хамгаалах болно” гэж тэрбээр өгүүлжээ. Бээжин энэ асуудал маш тодорхой, хатуу байр суурь барина гэж тэрбээр онцолсон байна.
АНУ Иран улстай бизнесийн харилцаатай улос орнуудад 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна