ДАКАР РАЛЛИ 2026: Мотоциклын ангилалд МУГТ Э.Халиунболд 17, ОУХМ П.Мөрөн 35 дугаар байрт явж байна

Х.Батсайхан
2026/01/14

Авто, мото спортын олимп гэгддэг “Дакар Ралли-2026” Саудын Арабад болж байна. Өчигдөр тамирчид есдүгээр гараанд гарч, 541 км уралдацгаалаа.

Мотоциклийн төрөлд өрсөлдөж буй МУГТ Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар энэ уралдаанд амжилттай өрсөлдөж, нийлбэр дүнгээр байраа ахиуцлгаав.

Гавьяат тамирчин Э.Халиунболд /BAS WORLD KTM TEAM/ 541 км замыг 4:06:43 цагт туулж 16 дугаар байрт орж, нийлбэр дүнгээр 17-р байрт орсон бол ОУХМ П.Мөрөн /XRAIDS EXPERIENCE/ 4:30:26 амжилтаар 33 дугаар байрт орж, нийлбэр дүнгээр 35-р байрт явж байна.  

Энэ гараанд Испанийн тамирчин Тоша Шарейна /MONSTER ENERGY HONDA HRC/ 03h 45' 42' амжилтаар түрүүлсэн байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна