“Жаадугар: Шулам бүсгүйн Монгол дахь амьдрал” киноны дэлгэцэд гарах хугацаа товлогджээ

Х.Батсайхан
1 цаг 43 минутын өмнө

Комикс, хүүхэлдэйн киногоор дагнасан уран бүтээл хийдэг Японы “Science Saru” студи XIII зууны Монголын түүхээр “Жаадугар: Шулам бүсгүйн Монгол дахь амьдрал” нэртэй кино хийж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киног дэлгэцэнд гарах хугацааг зарлажээ. Кино энэ оны долдугаар сард үзэгчдэд хүрэхээр болсон байна.  

Кинонд XIII зууны Монголын түүх, Өгөөдэй хааны хатан Дөргэнэ, түүний шадар туслах Фатима нарын харилцааны талаар өгүүлдэг.

Өгөөдэй хааныг нас барсны дараа хатан Дөргэнэ нь долоон жил төр барьсан түүхийг сонсоогүй хүн ховор биз ээ. Хатан төр барьж байх хугацаандаа Фатима хэмээх эмтэй шадарлаж, энэ эмийн заавраар бишгүй олон үйлдэл, шийдэл гаргаж байсан гэх бөгөөд Алтан ургийнхан эврэлцэж, эгээтэй хоорондоо дайтаагүй (Чингис хааны дүү Тэмүгэ Дөргэнэ хатныг хаан ширээнээс буулгахаар зэвсэглэж байсан удаатай) энэ цаг үеийг XIII зууны Монголын хамгийн түүхийн хамгийн эгзэгтэй, ээдрээтэй нь байсан гэх нь бий.


Их Монгол Улсын төрийн эрх баригч хатны шадар хүн болж чадсан Фатима нь шулмын зан үйл хийх чадвартай байсан талаар олон домог яриа үлдсэн бөгөөд уран зохиолд ч тусгалаа олсон байдаг.

Кинонд Тус хотод эрдэм мэдлэгийг шүтсэн айлд зарцлагдаж, эрдэм номд шимтэж байсан Фатима гэгч охин монголчуудын байлдан дагууллын үеэр Толуйн цэрэгт олзлогдож, улмаар Их Монгол гүрний нийслэлд хүргэгдэж ирснийхээ дараа өшөөгөө авахыг хичээж байгаа талаар гардаг байна. Монголын цэрэг Тус хотыг дайрах үеэр гэрийн эзэн нь Фатимаг хамгаалж байгаад амь үрэгдсэн нь түүнийг өшөө авахад хүргэсэн гэж уг кинонд гардаг ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна