АТГ: “ДЦС 4” ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байгаа нь үнэн

Х.Батсайхан
1 цаг 52 минутын өмнө

“ДЦС-4” ТӨХК -ийн захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж байна. Тус байгууллагаас энэ талаар тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн” гэлээ.

Түүнийг АТГ шалгаж эхэлсэн, “Саатуулан шалгах” саналаа өнөөдөр (2025.I.04)  Прокурорын байгууллагад өгнө гэж “Eguur” агентлаг  мэдээлсэн юм. Мэдээлэлд Н.Тавинбэхийг “Гаднын орны эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар дурдсан. Бид энэ талаар тодруулахад . “Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Н.Тавинбэх нь эрчим хүчний салбарт инженерээс эхлээд яамны сайд, ТНБД хүртэл дэвшиж ажилласан нэгэн.

2020-2022 онд Эрчим хүчний яамны сайдаар ажиллаж, түүнээс хойш мөн яамны ТНБД-аар сонгон шалгаруулалтгүй ажиллаж ирсэн түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар "ТЭЦ-3" ТӨХК-д БЭТ, дараа нь “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна