Сураггүй алга болсон 40 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт иргэн Т /40 настай, эмэгтэй/ нь нэгдүгээр сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:50 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. 

Нэгдүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Т /40 настай, эмэгтэй/-г 01.14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна