Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран: Дубай руу явсан санхүүжилт тогтоогдсон

Т.Отгонсувд
2 цаг 8 минутын өмнө

Нийслэл дүүргүүдийн татварын газрын дарга нар Дубай руу аялсан талаарх мэдээлэл гарч, тухайн хүмүүс ямар санхүүжилтээр явсан нь тогтоогдоогүй талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран мэдээлсэн.

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа тасалж, Дубай руу аялсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн.

Өнгөрсөн амралтын өдрөөр Дубай руу аялсан нийслэл, дүүргийн татварын албаныхан Монгол Улсад ирсэн.

Тэр үеэр Нийслэлийн татварын газрын дарга Н.Болдбаатар "Би дүүргүүдийн дарга нартаа чөлөө өгсөн. Татварын ерөнхий газрын даргад би биечилж хэлээд явсан. Хариуцлагаа би өөрөө үүрнэ" хэмээсэн юм.

Тэгвэл Н.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа өөрийн цахим хуудастаа бичсэн.

Тиймээс бид Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарантай цөөн хором ярилцаж, зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр "Нийслэлийн татварын газрын дарга дүүргүүдийн дарга нарт чөлөө өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Тиймээс дур мэдэж явсан албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ, ажлаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авна.

Н.Болдбаатар өөрөө өргөдлөө өгсөн. Ажлаас нь чөлөөлнө. Бусад албан тушаалтнуудад оногдуулах хариуцлага одоогоор тодорхойгүй байна. 

Дубай руу явсан санхүүжилт тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлж явсан байна лээ" гэв.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.245
    0 минутын өмнө

    Зандан мөрийтөй тоголсон мөнгөө төлөө сда минь

    Хариулах
  • 202.9.47.28
    50 минутын өмнө

    Зг-н тэргүүн “хус” гсэн үүрэг өгсөн бхад энэ хурган дарга одоо болтол үүргийг нь биелүүлээгүй пээдэлзээд бга юм бна? Төр дампуурсн гэдэг нь үнэн юм бна даа

    Хариулах