Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг сумдад туулах чадвар сайтай машин техник гардууллаа

Х.Есү
2026/01/15

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

May be an image of one or more people

Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 ширхэг авто машин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхгийг тус тус гардуулж өглөө.

No photo description available.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг олгож байгаа юм.

May be an image of one or more people

May be an image of combine, snowplow and text

May be an image of snowplow and text that says '41G5DG4 <KA LNGONG NG 鳳'

May be an image of jeep, snowplow, arctic, road and text

May be an image of car, snowplow, road and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна