Улаанбаатарт 29 градус хүйтэн байна

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдна. 

2026 оны 01-р сарын 18-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -28...-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -28...-30 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -33 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна