Японы мэргэжлийн сүмо бөхийн оны эхний тэмцээн Хацү башёгийн тэргүүлэгчдийн дунд ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима нар явж байна. Өчигдөр болсон 11 дэх өдрийн барилдаанд 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ Такаясүгээр найм дахь даваагаа авсан бол сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна Оносатод ялагдсан ч тэргүүлэгчийн байраа хадгалж үлдсэн юм.
Хацү башёгийн дээд зиндааг шинэ озэки Аонишики, маэгашира Атамифүжи, Аби гэсэн гурван бөх есөн даваатай тэргүүлж, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн нарын дөрвөн бөх нэхэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна