“Гэрэл медиа групп”, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү? нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нөлөөллийн ажлын зорилго нь: Нийгэмд гүн суусан, түгээмэл хэрэглэгддэг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үг хэллэг, хандлага, уламжлалт хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд ил гарган шүүмжлэлтэйгээр эргэцүүлэхэд уриалах, улмаар хүн бүрийг хүйсээр бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлдэг хандлагад шилжих нийгэм соёлын орчныг бүрдүүлэхэд орших юм.
Нөлөөллийн ажлыг угтан гуравдугаар сарын 5-ны өдөр 1000 эмэгтэй, 1000 амьдрал нийгмийн хэлэлцүүлэг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд контентоор дамжуулан ойлгуулах, нийгмийн хэвшмэл ойлголтууд дээр суурилсан эрдэм шинжилгээний судалгааг хийж, олон нийтэд танилцуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн аянаас гарсан санал санаачилга, шийдвэрлэх асуудлуудыг бодлого тодорхойлогч нарт албан ёсоор хүргэнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна