“Жигүүрт хөлөг” баримал Красноярскийн мөсөн урлалын наадмаас мөнгөн медаль хүртлээ

Х.Батсайхан
2026/01/23

Мэргэжлийн түвшний уран бүтээлчид оролцдог мөс, цасан урлалын X дахь олон улсын наадам ОХУ-ын Красноярск хотноо амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа. Уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцсон “Монгол” багийн уран бүтээлчид “Жигүүрт хөлөг” бүтээлээрээ мөнгөн медаль хүртжээ.

ОХУ, БНХАУ, Беларусь, Монгол, БНСУ-ын 30 шилдэг баг оролцсон уг наадмын алтан медалийг ОХУ-ын Тува, Красноярск, Санкт Петербургийн багууд хүртжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.108
    2026/01/29

    Үнэхээр уран яруу бүтээл байна аа.

    Хариулах