ЖҮДО: Дэлхийн аварга Ц.Цогтбаатар ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяаг ялж их шөвөгт үлдлээ

Х.Батсайхан
2026/01/23

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод өнөөдөр эхэлж, тамирчид гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж байна.

Эрэгтэй 73 кг-ын жинд 2024 оны тавдугаар сараас хойш барилдаагүй байсан дэлхийн аварга Ц.Цогтбаатар барилдаж байгаа нь тэмцээнийг онц сониролтой болж буй. Гавьяат маань сая ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Анхзаяатай шөвгийн наймд барилдаж, нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялан шөвгийн дөрөвт үлдлээ.  

Шөвгийн дөрөвт Б.Эрдэнэбаяр-Л.Энхдөл, О.Уранбаяр-Ц.Цогтбаатар барилдахаар болов. 66 кг-ын жинд ДАШТ-ээс хошой медаль авсан Ё.Басхүү энэ жинд барилдсан ч эхний учраа О.Уранбаярт дийлджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.125
    2026/01/24

    ЖҮДО ХЭМЭЭХ ЭР ЗОРИГИЙН ТУЛААНД ЭРЭМГИЙ ЗОРИГТОЙ БАРИЛДАЖ, УРАН ГОЁ БАРИЛДААН, УРАМТАЙ САЙХАН МЭХҮҮДЭЭРЭЭ ЯЛАЛТЫН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН, МОНГОЛЧУУДЫНХАА СЭРГЭЛИЙГ СЭРГЭЭЖ, УРАМ БАДРААЖ БАЙДАГ ЖҮДО -чин ХӨВГҮҮД, ОХИД, БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ, ТИВ, ДЭЛХИЙН МЕДАЛИУДААР ЭНГЭРЭЭ МЯЛАЙЖ, МОНГОЛ УЛСЫНХАА ДАЛБААГ ДЭЛХИЙН ТАВЦАНД АХИН ДАХИН МАНДУУЛЖ, ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ӨРГӨЖ, АРД ОЛНОО БАЯСГАЖ ЯВАХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ ӨӨ!

    Хариулах