Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөгчид Хятадын Чиндао хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) стандартчиллын хамтын ажиллагааны уулзалтанд оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны уулзалтанд гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөл оролцож, дижитал шилжилт, тогтвортой эрчим хүч, байгаль орчны чиглэлд стандартын шинэ хандлагыг хэлэлцэх чухал индэр боллоо. СХЗГ нь ажиглагч гишүүний зүгээс тухайн хуралд мэдээлэл солилцож, оролцсон юм.

Мөн Хятадын Чиндао хотноо "Чиндао олон улсын стандартын форум 2025" энэ сарын 9-ны өдөр зохион байгуулагдаж, 30 гаруй орны 380 гаруй төлөөлөгч оролцсон байна. Форумын үеэр хиймэл оюун ухаан, эрчим хүч зэрэг шинэ технологийн стандартын асуудлыг хэлэлцлээ.

Манай байгууллага дээрх хоёр уулзалтад оролцохдоо туршлага, санаачилгаа хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна