Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо

Х.Есү
2026/01/29

"Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2026.01.29/ болж, шийдвэрээ танилцуулав.

Үүний өмнө прокуророос Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт нэг жил, Б.Амарсайханд 1.5 жилийн хорих ял оноох санал гаргасан. 

Харин яллагдагч нарын өмгөөлөгчид хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэв.

Ингээд шүүхээс 

Ц.Санжаачойпэл Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Яллагдагч Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. Мөн тэдний цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохоор болов. 

Мөн шүүхээс Д.Саяннямбууг бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан хэмээн үзлээ. 




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.29
    2026/01/31

    Ene bol yl bish , shuugchidiin amiaa argatsaasan shiidver !

    Хариулах
  • 202.126.89.52
    2026/01/30

    Бараг Монголын баатарлаг хөвгүүд болгоод тавчих юм даа

    Хариулах
  • 202.126.89.52
    2026/01/30

    Аая яаая яаая ёстой л дээдэст долигнуур доодост дээрэлхүү гэдэгийг ард түмэнд суртачилсан л шүүх хурал боллоо доо ядаж байхад тэр шүүгч нь гэмт хэрэгтэнгүүдийг ямар хүүхэдүүдээ эрхэлүүлэж байгаа бишдээ харин эсрэгээрээ тэр хохирогч хүүг ямар муухай зандарч загниж байнаа. НӨГӨӨ ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ГЭДЭГ ЗАРЧИМАА АВЧ ХАЯ АА. ХӨГИЙН ХАРАГДАЖ БНА АРД ТҮМЭН ШУДРАГА ШҮҮХИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ БНА

    Хариулах
  • 103.212.117.85
    2026/01/29

    ichij uhmeer uls yumda llr. hvn ald shorond orku ,zodood orku , hulgailad orku , shorond orson n orshoolor garchna. yatsan llrin uls ve.

    Хариулах
  • 202.55.188.35
    2026/01/29

    NOGOO HAR TAMHINII HEREG YAASAN BE TSAGDAA POR SHUUHCH NAR IH MARTAMHAI UYM DAA HOORHII

    Хариулах
  • 172.91.182.247
    2026/01/29

    Мөнгө ч хүчтэй юмаа. Монголын шүүх,цагдаа,прокурор авлигад бүрэн идэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч арга хэмжээ авахгүй бол Монголын төр сүйрлээ шүү

    Хариулах
    • 93.229.94.89
      2026/01/29

      Erunhiilugchid itgedeg hun bas bdag bh ni ee