Украинд сүүлийн хэд хоногт цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Киев хотод ойрын долоо хоног цохилт өгөхгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинаас аминчлэн хүсжээ.
“Украинд цаг агаар маш их хүйтэрч байгаа. Украинчууд яг бидэнд учраад байгаа шиг байгаль цаг уурын хэцүү сорилттой тулгараад байна. Тиймээс ид хүйтний үед долоо хоногийн турш Киев болон бусад хотуудад цохилт өгөхгүй байхыг би В.Путинаас гуйсан юм. Тэр зөвшөөрсөн. Зөвшөөрсөн нь надад тун сайхан санагдсан” гэж Д.Трамп хэлсэн байна.
Оросын арми Украины, ялангуяа Киевийн эрчим хүчний обьектууд руу цохилт өгч, иргэний зориулалттай барилга байшингууд эрчим хүч, халаалтгүй болоод буй. Киев орчимд одоо өдөртөө -2, шөнөдөө -10 орчим байгаа ч ирэх сарын 2-ноос шөнөдөө -22, өдөртөө -15 градус хүрч огцом хүйтрэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
89.147.101.162
Гуйх хүн нь уг гь "алиалагч" Зеленский л баймаар юм.
Хариулах202.55.191.194
Зөвлөлт орсууд Фашистуудыг өвлийн хүйтэнтэй хамтарч янзалсан байдаг юм. Түүх давтагдаж байна. Хар тамхичин фашист зеленскийг гүйцээх хэрэгтэй
Хариулах