ОХУ-ын Буриад улс манай улстай хамтран жил бүрийн Монгол хүн анх ниссэн өдрийг тохиолдуулан “Хоёр нуурын цом” хэмээх тэмцээнийг бөмбөгтэй хоккейн төрлөөр Монголын Хөвсгөл, ОХУ-ын Буриадын Байгал нуур дээр зохиодог уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тэмцээн Монгол, Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэний 45 жилээс гадна Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаар болжээ.
Монголд болох тэмцээнийг Эрдэнэт хот энэ сарын 25-нд хүлээж авах бол Байгал нуур дээрх тэмцээн энэ сарын 28-нд явагдахаар болсон байна. Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол болон ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна