“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадамд өрсөлдөж буй Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өчигдөр гүйлтийн цанын скиатлоны төрөлд хүч сорьж 38 улсын 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын энэ төрөлд 65 дугаар байр эзэлж байсан амжилтаа ийнхүү 10 байраар урагшлуулав.
Манай тамирчин маргааш /II.10/ гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорино.
Скиатлоны төрөлд Норвеги, Францын тамирчид тэргүүлж, Ази тивийн төлөөллөөс Японы тамирчин хамгийн өндөр буюу 22 дугаар байрт орсон амжилт үзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна