Өчигдөр /II.08/ өвлийн олимпын наадмын найман төрөлд найман багц медалийн эзэд тодорлоо.
Тэмцээний дүн болон уралдааны үеэр болсон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
Гүйлтийн цанын скиатлоны төрөлд Норвегийн Йоханнес Клэбо түрүүлж, олимпын наадмын зургаа дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр энэ удаагийн олимпод оролцож байгаа тамирчдаас хамгийн өндөр амжилттай нь болж байгаа бөгөөд Марит Бьорген, Оле Эйнар Бьорндален, Бьорн Дэли нарын нутаг нэгтнүүдийнхээ найман алт авсан дээд амжилтын араас шил даран хөөж байна. Хойд хөршийн Савелий Коростелев уралдааны турш толгойн группт гүйсэн ч төгсгөлд медалиас мултарсан байна. Тэрбээр Клэбогоос 3.6 секунд хоцорсон байна.
Уулын цанын хурдтай буултад өрсөлдсөн олимпын аварга, өвлийн спортын хамгийн үзэсгэлэнтэй бүгүйчүүдийн нэг гэгддэг Линдси Вонн гараанаас гараад л маш хүчтэй унаж, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн. Түүний хөл нь хугарчээ. Гэхдээ энэ төрөлд Линдсигийн нутаг нэгт Бризи Жонсон түрүүлсэн.

Линдси Вонн
Уран гулгалтын багийн тэмцээнд АНУ Японыг нэг оноогоор илүүрхэн түрүүллээ. Ингэж түрүүлэхэд нь Илья Малинин гэх 21 настай орос хүү гол үүрэг гүйцэтгэв.
АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакст төрсөн Илья 2024, 2025 оны дэлхийн аварга, Гран при тэмцээний финалд 2023 оноос хойш босоо байгаа, түүхэнд анх удаа дөрвөнлсөн аксель эргэлт хийсэн лут эр аж.
Хүрлийн төлөө Гүрж, Итали өрсөлдөж, Маттео Риццогийн зүтгэлээр Итали илүүрхжээ.
Биатлоны холимог төрөлд Францын баг нутгийн эзэн багийг гомдоон түрүүлсэн бол сноубордын төрөлд түрүүлсэн Австрийн 40 настай тамирчин Бенжамин Карл хамгийн ахмад насандаа олимпын аварга болсон дээд амжилтыг шинэчлэв.
Өмнөх дээд амжилтыг Оле Эйнар Бьордален тогтоож байсан бөгөөд тэрбээр Сочид хамгийн сүүлд түрүүлэхдээ мөн 40 настай байсан ч Австри эрээс гурван сараар дүү байжээ.
Милан и Кортина-д’Ампеццо, Итали
Хоёрдугаар сарын 8, ням гариг
Уулын цана
Хурдтай буулт, эмэгтэй
1. Бризи Жонсон (АНУ)
2. Эмма Айхер (Герман)
3. София Гожа (Итали)...
Гүйлтийн цана
Скиатлон, 10+10 км, эр
1. Йоханнес Клэбо (Норвеги)
2. Матис Делож (Франц)
3. Мартин Левстрем Ниенге (Норвеги)
4. Савелий Коростелев (ОХУ)
55. Б.Ачбадрах (Монгол)
Биатлон
Холимог баг
1. Франц (Эрик Перро, Кентен Фийон-Майе, Лу Жанмонно, Жюлия Симон)
2. Итали (Томмазо Жакомель, Лукас Хофер, Доротея Вирер, Лиза Виттоцци)
3. Герман (Юстус Штрелов, Филипп Наврат, Ванесса Фойгт, Франциска Пройс)
Сноуборд
Зэрэгцээ жайнт слалом
Эрэгтэй
1. Бенжамин Карл (Австри)
2. Ким Сан Гюм (БНСУ)
3. Тервел Замфиров (Болгар)
Эмэгтэй
1. Зузана Мадерова (Чех)
2. Сабин Пайер (Австри)
3. Люция Дальмассо (Итали)
Тэшүүр
1. Сандер Эйтрем (Норвеги)
2. Методей Йилек (Чех)
3. Риккардо Лорелло (Итали)
Чарга
1. Макс Лангенхан (Герман)
2. Йонас Мюллер (Австри)
3. Доминик Фишналлер (Итали)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна