Б.Нарантуяа снукер биллиардын Азийн хошой аварга боллоо

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

Катарын Доха хотноо болсон снукер биллиардын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Баярсайханы Нарантуяа түрүүлж, тивийн хошой аварга болллоо. Тэрбээр аваргын төлөө Энэтхэгийн тамирчин Киртан Пандианыг (Keerthana Pandian) хожжээ. Ингэснээр манай тамирчин хоёр жил дараалан тивдээ түрүүлж, шилдэг тамирчин гэдгээ харуулав.

Хүрэл медалийг БНХАУ-ын Хонконгийн Йи Ки Хо (Yee Ki Ho), Энэтхэгийн Анупама Рамачандран (Anupama Ramachandran) нар хүртсэн байна.

Тэмцээн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-нд Катарын Доха хотод болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна