Өчигдөр /II./9/ “МИЛАН КОРТИНА 2026” өвлийн олимпын наадмын тэмцээн уралдаан амжилттай үргэлжилж, спортын таван төрөлд мөн тооны иж бүрдэл медалийн эзэд тодорлоо.
Уулын цанын хурдтай буултын багийн төрөлд "Милан Кортина 2026"олимпын хамгийн эхний алтан медалийг хүртэж байсан Швейцарийн Франьо фон Алльмен багийн төрөлд Танги Нефтэй хослон дахин нэг алтан медаль хүртсэнээр энэ олимпоос мэндэлсэн од болон тодорлоо. Түүнтэй нутаг нэгт Матильда Гремо фристайлын слоупстайл төрөлдөө түрүүлснээр өмнөх олимпын алтаа ихэрлүүлэв. Түүнчлэн слоуп стайлын төрөлд Азийн төлөөлөгчид медалийн тавцанг эзэгнэсэн нь өчигдрийн нэг онцлог байв.
Тэшүүрийн тэмцээн эхэлж, Нидерландчууд медалиа цуглуулж эхэлсэн, трамплины төрөлд Германы баг эхний алтаа авсан, Япон улс нэг алт, хоёр хүрэл зулгаасан зэрэг сонинтой өдөр болж өнгөрлөө.
Медальтнуудыг танилцуулж байна.
Милан, Кортина-д’Ампеццо, Итали
Хоёрдугаар сарын 9, даваа гараг
Фристайл
Слоупстайл, эмэгтэй
1. Матильда Гремо (Швейцарь)
2. Гу Эйлин (БНХАУ)
3. Меган Олдхэм (Канад)
Уулын цана
Эрэгтэй баг
1. Франьо фон Алльмен – Танги Неф (Швейцарь)
2. Винсент Крихмайер – Мануэль Феллер (Австри)
2. Марко Одерматт – Лоик Мейар (Швейцарь)
Тэшүүр
1000 м, эмэгтэй
1. Ютта Лердам (Нидерланд)
2. Фемке Кок (Нидерланд)
3. Михо Такаги (Япон)
Сноуборд
Биг-эйр, эмэгтэй
1. Кокомо Мурасе (Япон)
2. Зои Садовски-Синнотт (Шинэ Зеланд)
3. Ю Сын Ын (БНСУ)
Трамплинаас үсрэлт
Энгийн трамплин, эрэгтэй
1. Филипп Раймунд (Герман)
2. Кацпер Томасяк (Польш)
3. Рен Никайдо (Япон)
3. Грегор Дешванден (Швейцарь)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна