Өвлийн олимпын медалтнууд тодорч эхлээд удаагүй байхад медаль эь сэвтэж, гэмтэх тохиолдол гарч байгаа талаар тамирчид гомдол гаргаж эхэлжээ. Улмаар олимпын наадмыг зохион байгуулах хороо энэ асуудлыг шалгахад хүрсэн байна. ЗБХ-ны дарга Андреа Франчизи өчигдөр энэ талаар мэдэгдлээ.
“Бид болсон явдлыг мэдэж байгаа, шалтгаан нь юу болохыг ойлгохыг хичээж байна. Медалиа зүүх мөч бол тамирчны хувьд хамгийн дурсамтай агшин. Энэ агшин төгс байх ёстой” гэж тэрбээр хэлжээ.
Олимпын наадмын медальтнууд тодорч эхэлсэн 7-ны өдрөөс хойш гуравхан хоногийн дотор уулын цаначин Эбба Андерссон, уран гулгагч Алиса Лью, биатлонч Юстус Штрелов уулын цаначин Бризи Жонсон нарын зэрэг тамирчид медаль нь гардаж авсны дараа гэмтсэн хэмээн гомдолложээ.
Бризи Жонсон энэ талаар хэвлэлийн хурал дээр шууд мэдэгдэл хийсэн бөгөөд түүний хэлснээр, медалийг оосорлодог сэнж нь бараг зүзүсний дараа шахам салж унасан гэнэ.
Олимпын наадмын медалийн талаар гомдол гардаггүй биш, гардаг. “Парис 2024” олимпын наадмын үеэр жишээ нь, 220 тамирчин медалийнхаа чанарын талаар гомдол гаргаж солиулсан бөгөөд энэ нь нийт медалирйн 4 хувь болж байсан аж.
Энэ удаад харин олимп дөнгөж эхлээд ийм гомдол гарч байгаа нь онцлог бөгөөд АНУ-ын Олимпын болон паралимпын хороо, медаль нь гэмтсэн тамирчид Зохион байгуулах хорооны шийдвэрийг хүлээж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна