Бага насны байж болзошгүй этгээдүүд эмэгтэй хүнийг бүлэглэн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, олон нийтийн анхаарлыг татсан. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага бэртгэж аван шалгаж буй. Өнөөдөр энэ талаар албан ёсны дараах мэдээллийг өглөө.
“Шалгалтын явцад бичлэгт гарч буй этгээд нь 16 настай Ч гэгч бөгөөд өмнө нь үерхэж байсан найз охин 21 настай О-гийн биед халдаж, тухайн үедээ бичлэг хийсэн нь тогтоогдсон. Мөн хохирогчийг эрэн хайх зорилгоор Хан-УУл дүүргийн нутагт хутга авч яван, олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан. Энэхүү 16 настай Ч нь өмнө нь мөн тодорхой төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд болохыг тогтоогоод байна. Хохирогчийн гэмтлийн зэргийг Шүүх эмнэлэг тогтооно. Хэргийг хоёр эрэгтэй, нэг эмэгтэй үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хэргийн нөхцөл байдал хүндэрдэг” гэсэн мэдээлэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна