Чөлөөтийнхөн Японд дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийж байна

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Япон улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Холбооны зүгээс шинэчилсэн бодлогын хүрээнд тамирчдаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг баг, дасгалжуулагч нартай хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү хамтарсан бэлтгэл юм. 

Тамирчид маань Япон улсын Маэбаши хотын Икуэй их сургуульд дэлхийн шилдгүүдтэй хамтарсан хоёр долоо хоногийн бэлтгэл хийнэ. Хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакай, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы бусад туршлагатай дасгалжуулагчид хамтран өргөн цар хүрээтэй удирдан зохион байгуулж байгаа юм. 

Япон дахь бэлтгэлд Японоос олимп, дэлхийн аварга Рэй Хигүчи тэргүүтэй шилдгүүд хамрагдаж байна. 

Дашрамд, “Лос-Анжелес-2028” олимпын наадмын эрхийн чансааны оноог 2027 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олгож эхлэхээр болжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна