Өчигдөр болсон биатлоны 20 км-ийн зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн Норвегийн биатлонч Стурла Холм Легрейд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ найз бүсгүйгээ хуурсан гэдгээ хэлж, уучлалт гуйжээ.
“Өнөөдрийн амжилтаа нэг хүнтэй хуваалцахыг юунаас ч илүү хүсэж байна. Тэр хүн өнөөдрийн уралдааныг үзээгүй гэдэгт итгэлтэй байна. Хагас жилийн өмнө би насныхаа хайрыг олсон. Гэвч гурван сарын өмнө хамгийн том алдаагаа гаргаж, түүнийгээ хуурсан. Энэ тухайгаа би долоо хоногийн өмнө хэлсэн. Амьдралын минь хамгийн муухай долоо хоног болсон. Би буруу зүйл хийсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэж тэрбээр ярьжээ.
Заавал ч үгүй медаль авч, сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хайрын, бас алдааныхаа түүхээ ярина гэж уралдааны өмнөх өдөр шийдсэн гэнэ. Хэдий уучлал гуйх эрх байхгүй ч ингэж байж л жаахан ч гэсэн боломж гарна гэж найдсандаа тэрбээр хичээж уралдсан гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ. Ингэхдээ “Түүндээ хайртай гэдгээ нотлохын тулд шууд эфирт амиа хорлоход ч бэлэн гэх үгсийг ч хэлээд амжжээ.
Стурла Холм Легрейд нь Бээжингийн олимпод багийн уралдаанаар алтан медаль хүртсэн, дэлхийн долоон удаагийн аварга тамирчин юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна