"Ипотекийн зээл олголт авлигажсан байж болзошгүй" гэдэг мэдээллийг банкууд үгүйсгэлээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа" гэж мэдэгдсэн билээ. Энэ мэдээллийн дараа түүнийг төрөөс “Орон сууцжуулалтын банк байгуулж, ипотекийн зээлийг өөртөө татаж авах гэж байгаатай холбоотойгоор зориуд ийм мэдээлэл тарааж байна” гэсэн мэдээлэл гарсан байдаг. Энэ ажлыг судлуулахаар Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулж, Л.Энх-Амгалангаар орлогч тавьсан Ажлын хэсэг байгуулсан нь ингэж мэдээлэх үндэслэл болсон байдаг.     

Тэгвэл энэ мэдэгдлийг няцааж Монголын банкны холбооноос харилцагч, олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд “2013-2016 онд Монголбанкны эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан. Харин таваас дээш удаа ипотекийн зээл авсан тохиолдол огт байхгүй” гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна