НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын  конвенцын талуудын 17 дугаар бага хурал ( COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Хурлаар "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх бөгөөд 197 орон нэгдэх юм.

Тус хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд  түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулж байна.

Энэ хүрээнд уг хурлын хөх бүс дэх түр барилга байгууламж барих олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ийнхүү Үндэсний хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс эцсийн шатанд шалгарсан гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарлаа.
Тус компани нь  2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, тус байгууллага ньРио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьж байсан бөгөөд  2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна