“Милан Кортина 2026” өвлийн олимпын 25 дугаар наадмын анхны алтан медалийг хүртсэн Швейцарийн уулын цаначин Франьо фон Алльмен өчигдөр супер G төрөлд тэргүүлснээр энэ удаагийн олимпоос нгурав дахь алтан медалиа хүртээ. Тэрбээр хурдтай буултын төрөлд тэргүүлснийээ дараа мөн төрлийн багийн уралдаанд мөн түрүүлээд байсан юм. Ингэснээр тэрбээр энэ олимпоос мэндэлсэн хамгийн тод оддын нэг нь болж байна.
Өчигдөр тэрбээр 1:25,32 буюу тийм ч сайн бус цаг гаргасан ч бусад нь давж чадахгүй байсаар аваргалсан юм. Ингэснээр Франьо фон Алльмен уулын цанын таралд нэг олимпоос гурван алтан медаль авсан анхны швейцарь тамирчин болжээ.

Мөнгөн медалийг АНУ-ын Райан Кокран-Сигл, хүрлийг аваргын нутаг нэгт, гол фаворит байсан Марко Одерматт хүртэв.
Олимпын гурван удаагийн аварга маань “Би яг зүүдэлж байгаа юм шиг л байна. Медалиудаа хажууд байж хамт зүтгэсэн хүмүүстээ зориулъя. Бид бүгд хамтдаа эднийг авсан” гэж өгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна