Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил Хөвсгөл нуурыг тахих санаачилга гаргахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл төвийн хэвлэлд гарчээ. Хэрвээ үнэн бол энэ тун зөв зүйтэй, цагаа олсон санаачилга болжээ.
Монголчуудын эртнээс гол, нуур тахиж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд байгаль дэлхийгээ аргадаж тахих үйлийг “уул, ус тахих” гэсэн холбоо үгээр хэлж заншсан нь үүний нэг баталгаа юм. шинж юм.
Нуур, голыг тахисан түүхэн баримтууд олон. Нуурын тахилгын хамгийн том баримт нь “Монголын нууц товчоо”-нд “...Чингис хааны орд өргөө Харилт нууранд байх үед Жүрхэнүүд дайрч…” гэж дурдагддаг Харилт нуурыг тахиж, Арван хангал хуруулдаг болсноос хойш Хангал нуур гэж нэрлэж, одоо энэ нэрээрээ байгаа явдал. Мөн “Монголын нууц товчоо”-нд Тэмжүүжин 300 мэргидээс зугтахдаа хажуугаар нь гарсан гэх Байдлагийн хөх нуур, Сайн ноён хан, Засагт хан аймгийн Биндэръяа Хөх нуур, Есөн хөх нуур, Найман Сангийн далайн нуурыг тахиж ирсэн баримт байдаг байна.
Гол мөрнийг тахисан жишээ бол бүр илүү элбэг. Орхон, Туул гол, Хэрлэн, Онон гээд монголчуудын сайн мэддэг олон голыг тахиж байсан баримт олджээ.
Хэлбэрийн хувьд, тахиж байна гээд гол, нуурандаа огт юм хийдэггүй. Эрэгт нь ёслол үйлддэг байсан аж. Тодруулбал, эрэгт нь идээ, ундааныхаа дээжийг өргөж, гуйх хүсэх зүйлсээ дотроо сүсэглэн үйлддэг аж. Гагц хүн малын эрүүл мэнд, эд хөрөнгө сайжран арвидахын тухайд бус, уул хангайгаа хайрлах, дээдлэх чин сэтгэлийг түгээж, дархлаа тогтоодог байж.
Одоо ч хутагт хувилгаадууд сүсэгтэн шавь нараа зохион байгуулж усны тахилга хийдэг болохыг энд бас дурьдалтай. Номын дуунд ариусаж, дотроо чин сүсэгтэйгээр идээний дээжээ эрэгт нь өргөж, будаа зэрэг амьтан идэж дуусгах зүйлсийг өргөснөөр дуусдаг цомхон ёслол болдог.
Тиймээс байгалиа хамгаалах, улс орны хөгжил дэвшлийн тухайд гэсэн агуулгаараа нуур, голыг тахих санаачилга нь буруу биш бөгөөд гагцхүү түмэн амьтны хөл даруулж, их зардал чирэгдэл болголгүй ёс гүйцээх, чин сэтгэл, хүндлэлийг шингээсэн байдлаар үйлдэх нь зөв юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.23
Ерөнхийлөгчид санаачлах, хийх өөр ажил алга уу!!! Нийгмийн уур бухимдлыг сагаасан төр, засгийн болон шүүх, прокурорын албан тушаалтнуудын авилга хүнд суртал, хуурах мэхлэлт, хууль дүрмийг өөрсөддөө болон бусдад ашигтайгаар төйлбарлах, хэрэгжүүлэхтэй оройлон тэмцэх асар их ажил байна шүү дээ. Поп шинжтэй түмэн мод, хүнсний хувьсгал, уул ус тахих зэргээр их ажил хийгээд бгаа юм шиг харагдахаа болиодхооч Хүрэлсүхээ. Улс орон чинь сүйрч дууслаа шүү.
Хариулах