Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалаас ямар үйлчилгээ авснаа E-Mongolia-гаас хардаг болсон

Т.Отгонсувд
1 цаг 27 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж, үйлчилгээ авснаа И-Монголиа-гаас хардаг болсон. Даатгуулагч иргэд сар болгон өмнөх сард ЭМД-аас ямар тусламж үйлчилгээ авснаа хянах боломж бүрдсэн. 

Ингэснээр ЭМС-гийн санхүүжилтэд иргэн өөрөө хяналт тавьж, эмнэлгүүд хуурамч нэхэмжлэл илгээх зэрэг сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан зөрчил гарахгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Насанд хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдүүд нь эрүүл мэндийн ямар тусламж авсан мэдээллийг мөн хянах боломжтой" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна