Д.Раднаабазар: Үхэхээсээ өмнө охиноо хөлд оруулчих юмсан

Х.Есү
2 цаг 3 минутын өмнө

Дөрвөн настай ач охиноо хөл дээр нь босгохын тулд Хөх хот руу 120 сая төгрөгийн эмчилгээнд явуулах шаардлагатай болсон иргэн Д.Раднаабазар манай сайтад хандсан юм. 

Охины ээж сэтгэцийн эмгэгтэй, аав нь мөн сэтгэцийн өөрчлөлттэй учраас ийнхүү эмээ дээрээ өсжээ. Иргэн Д.Раднаабазар харвалт өгч 70 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан байна. 

Дөрвөн настайг охиныг хөл дээр нь босгохын тулд 120 сая төгрөг шаардлагатай болсон тул ийнхүү тусламж хүслээ.


Тэрбээр, "Дөрвөн настай охин маань манай хүүгийн хүүхэд. Хүү маань сэтгэцийн өөрчлөлттэй үе үе хаашаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Одоо хүртэл алга болчихсон байгаа. Цагдаад мэдэгдээд ч сураг байхгүй л байна. 

Харин ач охины маань ээж сэтгэцийн өөрчлөлттэй одоо Шархадад байдаг юм уу үгүй юм уу бүү мэд. Энэ хүүхдийг анх 12 хоногтой байхаас нь эхлээд нөхөр бид хоёр авч өсгөсөн. Үхрхийн сүүгээр угжиж л хүн болгосон. Одоо бол албан ёсны асран хамгаалагч нь нөхөр бид хоёр гэж явдаг. 

Гэвч нөхөр маань намайг орхиод явсан. Амьдарч байгаа энэ байр маань манай нөхрийнх одоо эндээс хөөгдөх дээрээ тулаад байгаа. Би өөрөө харвалт өгөөд 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Тийм болохоор одоо яахаа мэдэхгүй л байна.

Намайг үхээд өгөхөөр асрамжид л очих байх. Аав ээж нь хаяад явчихсан. Намайг хэдий насална гэж энэ муу жижигхэн амьтан зовох вэ дээ. Охиноо л хөл дээр нь босгомоор байна. Надад туслаач" гэлээ. 

Хандивын данс: 31000500/5085696159/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна