Т.Тулга “Super4 Wrestling” өндөр шагналтай тэмцээнд түрүүллээ

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Киргизстан улсад өчигдөр чөлөөт, сонгомол бөхийн “Super4 Wrestling” тэмцээн болж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн олимпын таван жингийн шилдэг дөрвөн бөх, дээр нь сонгомол барилдааны нэг жингийн шилдэг хоёр бөх оролцсон уг тэмцээний 65 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга уригдан барилдаж, жиндээ түрүүллээ.    

Т.Тулгын оролцсон 65 кг-ын жинд Азербайжаны залуу бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий мөнгөн медальт Руслан Абдуллаев, дэлхийн аварга Абасгажи Магомедов, Киргизстаны залуу бөх Билол Шарип нар барилдсан.

Эхний тойрогт Т.Тулга гавьяат Азербайжаны залуу бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий мөнгөн медальт Руслан Абдуллаевыг 10:0 оноогоор цэвэр ялж, гараагаа амжилттай эхлүүлсэн. Жингийн нөгөө хоёр өрсөлдөгчийн тулаанд Билол Шарип 1:5-аар хожигдож яваад эцсийн мөчид 5:5 болгон тэнцүүлж, сүүлийн оноогоор хожин нутгийн үзэгчдийнхээ цөсийг хөөргөсөн юм.

Аваргын төлөө барилдаанд манай бөх Киргизийн залуу бөхийн эхнээсээ илүүрхэж, хүчээр ааглан 3:0-ээр хожиж явах үед өрсөлдөгчийнх нь гэмтэл сэдэрснээр манай бөх түрүүллээ.

Дэлхийн аварга Ёшиносүкэ Аояги тэргүүтэй жинд бүрт олимп, дэохийн медалтан оролцсон энэ тэмцээний түрүү бөхийг 10,000 ам.доллар, мөнгөн медальтныг 5000 ам.доллар, хүрэл медальтныг 3000 ам.доллар, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1500 ам.доллараар байлжээ. Манай бөхийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг ажилласан юм.      




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна