Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт Түмэнбилэгийн Түвшинтулга Монгол Улсын гавъяат тамирчин” цол хүртэхээр болжээ.
Т.Түвшинтулга нь чөлөөт бөхийн спортоор олон жил тууштай хичээллэж, өндөр амжилтыг гаргаж ирсэн бөгөөд саяхнныг хүртэл барилдаж, залуус, дүү нартаа арга туршлагаа өвлүүлж явсан ясны тамирчин билээ. Тэрбээр энэ оны УАШТ-ий үеэр тамирчны замналаа өндөрлүүлсэн юм.
Тэрбээр 2014 оны дэлхийн оюуны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн өндөр амжилтыг гаргасан байдаг. 2018 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Гүржийн шилдэг бөх Бека Ломтадзег илүүрхэж хожсон бөгөөд Б.Ломтадзе дараа жил нь дэлхийн аварга болж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна