Ц.Элбэгдорж: Эпштейнтэй НҮБ-ын хурлын үеэр таарснаас өөрөөр нүүр тулаагүй

Zuv.mn
2026/02/16

АНУ-ын санхүүч, гаж донтон, хүн худалдаалах гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй баримт гарч ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга тус мэдээллийг эрс үгүйсгэсэн байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй уулзаж буй зургийнхаа талаар дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр,

1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.

2. Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу!

3. Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй" гэжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.24
    2026/02/20

    Goshin alia gar shuu iim nuhduudeer ulsaa samaruuljl bdg bidnii

    Хариулах
  • 202.55.188.82
    2026/02/19

    Элбэгдоржийг яагаад ингэтлээ үзэн яддаг болсныг мэдэхгүй л байна. Уг нь бидэнд жинхэнэ эрх чөлөөг өгсөн хүний нэг шүү. Харин яг одоо байгаа бидний амьдрал муу байгаа бол 30 гаруй жил ганцаараа засагласан МАН ы буруу шд. Сайн муугаар нь ялгаж салгаад үзвэл МАН ыг ч гэсэн яг ингэж нийтээрээ үзэн ядах ёстой баймаар. Гэтэл сонгууль болохоор л гүйж очоод сонгочихдог,тэгээд л болохоо болиод төрийн хулгай дээрэм гаараад ирэхээр Элбэгдоржийг загнадаг.

    Хариулах
  • 202.126.92.86
    2026/02/17

    Энэ хүн гарч ирэх бүрдээ монголын олон мянган хүнд үлдэцтэй даацтай юм өгөхийг хичээсэн гэж би хувьдаа үнэлдэг. бусад нь тэгж хийж чадаагүй болохоор хийсвэрээр харлуулахыг хичээж хэсэг бүлэг онгогчдыг зомби болгож ашиглаж бна. та ЭБ гдг хүнийг үзэн яддаг бол та зомби. Анх малчдад малыг нь өгсөн, байранд амьдарч байсан ирэдэд байрыг нь өгсөн, үг хэлэх эрх өгсөн, гадаад явах эрх өгсөн, сүүлийн сонгуулиараа ипотекийг монголд оруулж ирсэн. өмнө нь МАН ынханд үйлчилдэг 6% ийн ипотек байсан түүхийг өөрчилж бүх ард түмэнд үйлчилдэг болгосон. Төсвийн санхүүг шилэн болгох хууль санаачилсан. намын санхүүг шилэн болгох хууль санаачилсанч МАН ын мафи дэмжээгүй. Анхны ипотекийн зарчим улам хумигдаж улам оочиртой болж хээл хахууль гаарсаар. ЭБ ээс бид алсрах тусам иргэний амьдрал дордсоор бх шиг

    Хариулах
  • 93.229.94.89
    2026/02/16

    Хүүхдүүдийг эпштайнд өгөхөөр яриад сууж байгаан биш үү дэ

    Хариулах
  • 66.181.176.82
    2026/02/16

    Эх оронгүй оргодол хулгаыч Элбэгдорж албан уулзалт, НҮБ энэ тэр гэж солиорч байна. Монголын нэрийг барьж худал ярьж байгааг түмэн мэднэ.

    Хариулах