Филиппиний Цагаачлалын алба тус улсад суралцаж байсан монгол залууг Замбалес хотод тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэн баричвчилжээ. Баривчлах ажиллагааг энэ сарын 12-нд Цагаачлалын алба болон цэргийнхэн хамтарч зохион байгуулсан байна.
Баригдсан хүн нь энэ жил 30 настай, эрэгтэй. Филиппинд нисэхийн чиглэлээр сурч байсан аж. Түүнийг “Нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдалд эрсдэл учруулж байж болзошгүй гэсэн мэдээлэл Цагаачлалын албанд ирсний дараа баривчилсан бөгөөд Иба нисэх онгоцны буудал болон ойролцоох Палауиг голын бүсийн агаарын зургийг авсан гэж үзэж байгаа юм байна. Баривчилгаатай холбогдуулан Филиппиний БХЯ “Визний статустай нь зөрчилдсөн, ялангуяа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гадаадын иргэдэд яаралтай арга хэмжээ авах болно” гэж мэдэгдэл гаргажээ.
Монголын иргэнийг Манила дахь БХЯ-ны төв оффист аваачин эрүүл мэндийн үзлэгт хамруулж, биометрик мэдээллийг нь авчээ.
Тагнуулын ажиллагаа явуулсан нь үнэн эсэх, аль улсын талд ажиллаж байсан зэрэг чухал мэдээлэл одоогоор байхгүй ч Хятадуудтай хамтарч байсан байж магадгүй гэсэн өгүүлбэр gmanetwork.com цахим хуудаст тавигдсан мэдээлэлд дурдагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.39
Эрэлийн Эрдэнэбат, авгай ,хүүхэд нь Филиппин эмэгтэйг тамлаж алсны хариуг энэ улс авч байгаа биз. Түүнээс жирийн оюутан залуу ямар юмныхаа тагнуул хийв л гэж дээ. Нөгөө гадаад харилцааны сайд эмэгтэй иргэнийхээ төлөө ажиллаж учрыг нь олох байгаа.
Хариулах