Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ, ЦУОШГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа" Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс хоёрдугаар сарын 22-нийг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
Он гарсаар өнөөдрийг хүртэл 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгаалсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорихдоо автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг зөвлөе" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна