Онцгой байдлын алба хаагчид 20 иргэний амь насыг авран хамгаалжээ

Х.Есү
1 цаг 46 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  20 иргэний амь насыг авран хамгааллаа.  

Нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага (цас шаварт суусан-23, зам тээврийн осол-3, төөрсөн, сураггүй болсон-9, өндрөөс унах-1, усны осол-1) байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна