Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн банцүкэ гарлаа. Ирэх сарын 8-нд эхлэх Харү башёгийн банцүкэд Монголын 22 бөх бичигджээ.
Энэ удаагийн чансааны гол онцлог нь Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц жүрёо зиндаанд дэвшсэн явдал байлаа. Тэрбээр өнгөрсөн башёд макүшитагийн баруун жигүүрийн №2-оос босон барилдаж, 5:2 амжилт үзүүлсэн юм.
Түүнчлэн, мэргэжлийн сүмод 1,763 барилдаж Гиннессийн дээд амжилтын номд бичигдсэн, энэ амжилтаа ахиулж яваа Тамаваши Б.Мөнх-Оргил ирэх башёд дээд зиндаанд хамгийн олон барилдсан дээд амжилт тогтоох боломжтой байна. Одоо энэ амжилтыг Монголын мэргэжлийн сүмогийн анхдагч “алтан хараацай”-нуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 1470 барилдсан амжилтаар эзэмшдэг бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилт одоогоор 1467 байгаа юм.
2008 оноос дээд зиндаанд барилдаж буй манай бөх түүнчлэн дээд зиндаанд хамгийн олон башё барилдсан дээд амжилтын төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Тэрбээр одоогоор 98 башё дээд зиндаанд өнгөрүүлсэн бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгням /99/, Хакухо М.Даваажаргал /103/, Кайо /107/ нар өмнө нь бичигдэж байна.
ХАРҮ БАШЁГИЙН ЧАНСАА
Дээд зиндаа
Жюүрёо
Макүшита
Санданмэ
Жонидан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна