С.Буман-Эрдэнэ: Би Б.Амарсайхан болон түүний хүмүүст зодуулаагүй

Т.Отгонсувд
1 цаг 30 минутын өмнө

"Говь" компанийн захирал Б.Амарсайхан бусдын өдөөн турхирч реппер С.Буман-Эрдэнийг зодож, гэмтээсэн талаар хохирогч залуугийн аав цахим орчинд нийтэлсэн.

Тодруулбал "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн.

Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" хэмээсэн.

Тэгвэл С.Буман-Эрдэнэ Isee.mn -Үнэнийг мэдээлнэ сайтад ярилцлага өгч, уг мэдээлэл ташаа гэдгийг хэлэв. 

"Хоёрдугаар сарын 14-нд шөнийн цэнгээний газар зодоон болсон ч энэ нь Б.Амарсайхантай холбоогүй. Аав маань буруу ойлгосон байсан. Б.Амарсайхан бид хоёр найзууд. Би танихгүй хүмүүст зодуулсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цахим орчинд гарсан шиг зодуулаад, мөнгө авсан зүйл байхгүй" гэх мэдээллийг өгчээ.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.191
    52 минутын өмнө

    Алуулж байхдаа таарсан амьсгаа байна чи.

    Хариулах