Хабиб Нурмагомедов Украины иргэншил авах гэж байжээ

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан Хабиб Нурмагомедов Украины иргэншил авахаар судалж байжээ. Хабибын авга ах Алекс Нурмагомедов “Спорт Экспресс” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлжээ.

“Бид Хабибт Украины иргэншил олж өгөхөөр бүх чадлаараа хичээсэн боловч чадаагүй. Тэр үүнд их гомдож, “Яагаад пасспорт өгсөнгүй вэ” гэж асууж байсан. Бид “Мэдэхгүй” л гэж үнэнээ хэлсэн. Хүмүүс төрсөн газраа эх орон гэж ярьдаг. Миний хувьд бол төрсөн биш, хаана сайхан байна тэр л чиний эх орон гэж боддог. Бид Хабибыг Украины нэрийн өмнөөс тулалдуулахыг хичээсэн боловч чадаагүй. Эрх баригчид нь татгалзсан учир тэр их гомдсон. 

Уг нь тэр анхныхаа тулаанд оролцохоор нисэхдээ Полтавд байсан юм шүү дээ. Украинд амьдарч, Киевийн "Combat-DOBRO" багт харъяалагддаг байсан. Харин ОХУ түүнд пасспорт өгсөн тул тэр тийшээ явсан” хэмээн ярьжээ. Хабибын аав Абдулманап нь Украинд цэргийн алба хаасан, Петр Бутриягийн удирдлагад хичээллэж, самбо, жүдо бөхөөр Украины аварга болж байсан. Одоо бол Хабибын авга ах Алекс Нурмагомедов нь Полтавт амьдардаг аж.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна