Гурван өдөр дараалж улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно

Х.Батсайхан
2026/02/26

Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн урван өдөр дараалж  улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан болно.

Маргааш Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан болж, түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнана. 

Нөгөөдөр буюу энэ сарын 28-нд Булган аймгаас төрөн гарсан таван аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдааныг зохион байгуулна. 

Харин ирэх сарын 1-нд улс төрийн ууган хүчин Монгол ардын намыг үүсэн байгуулсны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болох юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.195
    2026/02/27

    Улс орон, төр засаг самуурч, дампуурахын өмнө найр наадам зугаа цэнгэл хаа сайгүй эртний ромд гэнэт учиргүй ихэссэн гэдэг юм билээ. Гэхдээ энэ маниуст ямар ч хамаатай юм

    Хариулах