Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ шалгаж эхэлжээ

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 25000 иргэнийг төлөөлсөн 7000 орчим иргэн нэгдэж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарт 30 тэрбум төгрөг залилуулсан хэмээн АТГ-т гомдол гаргасны дагуу ийнхүү шалгажж эхэлсэн байна. АТГ-аас энэ талаар тодруулахад "Сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна